EU FLAG

Мэдээ

Mosty k integraci: vzdělání a práce v ČR

Nová iniciativa má za cíl pomoci ukrajinským uprchlíkům v Česku najít kvalifikované zaměstnání. Významná část ukrajinských uprchlíků v Česku pracuje v nízko kvalifikovaných pozicích, přestože mají vyšší kvalifikaci a zkušenosti z Ukrajiny. Aby se tento problém vyřešil, IOM Czechia spustila projekt s názvem „Bridges to Integration“. Cílem je pomoci uprchlíkům

Více informací »

VZP spustila online formulář pro prodloužení zdravotního pojištění ukrajinských pojištěnců

S koncem března končí ukrajinským pojištěncům se současným statusem dočasné ochrany také platnost jejich náhradních průkazů pojištěnce, kterými se prokazují při návštěvě lékaře. Všeobecná zdravotní pojišťovna proto spustila online formulář pro prodloužení zdravotního pojištění pro ty, kteří získali prodlouženou dočasnou ochranu na území ČR. Na základě této ochrany jim bude

Více informací »

Newsletter CPIC – Březen 2025

Co se v Centrech na podporu integrace cizinců (CPIC) provozovaných SUZ MV událo, co se děje a co máme v plánu se dočtete v březnovém newsletteru. Kliknutím na jeden z odkazů zobrazíte newsletter daného Centra: CPIC JIHOČESKÝ KRAJ CPIC KARLOVARSKÝ KRAJ CPIC LIBERECKÝ KRAJ CPIC MORAVSKOSLEZSKÝ KRAJ CPIC PARDUBICKÝ KRAJ CPIC

Více informací »

Máte otázky ohledně pobytu v Česku?

Na webových stránkách Informační portál pro cizince najdete všechny informace týkající se pobytu cizinců v Česku. ℹ Pokud jste na stránkách nenašli odpověď na svou otázku týkající se pobytu v Česku, nezoufejte! Rádi vám pomohou prostřednictvím klientského centra. 📞 Kontaktovat centrum můžete telefonicky na čísle +420 974 801 801 nebo

Více informací »

Měníte zaměstnání? Pomůžeme vám se zorientovat

Zvažujete změnu práce a nevíte, jak správně postupovat? Úřad práce ČR nabízí přehledné informace a podporu pro všechny, kdo se chystají na novou kariérní cestu. Ministerstvo práce a sociálních věcí provozuje klientskou zónu Jenda, kde z domova vyřídíte: Nově na na jejich webu najdete: Dozvíte se: Veškeré informace najdete na

Více informací »

Newsletter CPIC – Únor 2025

Co se v Centrech na podporu integrace cizinců (CPIC) provozovaných SUZ MV událo, co se děje a co máme v plánu se dočtete v únorovém newsletteru. Kliknutím na jeden z odkazů zobrazíte newsletter daného Centra: CPIC JIHOČESKÝ KRAJ CPIC KARLOVARSKÝ KRAJ CPIC LIBERECKÝ KRAJ CPIC MORAVSKOSLEZSKÝ KRAJ CPIC PARDUBICKÝ KRAJ CPIC

Více informací »

Newsletter CPIC – leden 2025

Co se v Centrech na podporu integrace cizinců (CPIC) provozovaných SUZ MV událo, co se děje a co máme v plánu se dočtete v lednovém newsletteru. Kliknutím na jeden z odkazů zobrazíte newsletter daného Centra: CPIC JIHOČESKÝ KRAJ CPIC KARLOVARSKÝ KRAJ CPIC LIBERECKÝ KRAJ CPIC MORAVSKOSLEZSKÝ KRAJ CPIC PARDUBICKÝ KRAJ CPIC

Více informací »

Үндсэн мэдээлэл

2009 оноос хойш Дотоод Яамны Дүрвэгсдийн Байгууллагын Захиргаа Гадаадын иргэдийн интеграцчлалыг дэмжих арван дөрвөн төвийг (цаашид CPIC буюу төвүүд) Төв аймаг, Өмнөд Чех аймаг, Карловы Вары аймаг, Либерец аймаг, Моравскослезски аймаг, Оломоуц аймаг, Пардубиц аймаг, Плзень аймаг, Злин аймаг болон Высочина аймагт нээлээ.

Бусад байгууллагууд үлдсэн дөрвөн бүсэд ижил төстэй төвүүд ажиллуулдаг – Прага хотын төвд Прага хотын захиргаа, өмнөд Моравийн бүсэд Моравийн бүс нутгийн  захиргаа, Усти аймагт төрийн бус байгууллага интеграцчлалын асуудлаар зөвлөх төв, Карловы Вары  мужид Диосезийн католик шашны байгууллага ажилладаг.

Тус төвийн зорилго нь гадаадын иргэдийг энэ нийгэмд нэгтгэхэд урт хугацааны болон үзэл баримтлалын хувьд дэмжлэг үзүүлж тэд нарт орон зайг бий болгоход оршино. Гадаадын иргэдийн интеграцчлалыг дэмжих төвүүд нь улс даяар иж бүрэн сүлжээг бүрдүүлдэг бөгөөд энэ нь гадаадын иргэдийн зорилтот бүлэгтэй холбоотой интеграцчлалын бодлогын хэрэгжилтийг хангаж өгдөг.

2020 оны 7-р сарын 1-ээс эхлэн төвийн үйл ажиллагааг улсын төсвөөс төлдөг. Дотоод  Яамны Дүрвэгсдийн Байгууллагын төсвөөс 326/1999 хуулийн дагуу, Гадаадын иргэдийн оршин суух тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг үндэслэн. Үүнтэй ижил нэмэлт өөрчлөлтийг үндэслэн төвүүд нь дасан зохицох-интеграцийн сургалтыг 2021 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулна.

2009 – 2020 онуудад эдгээр төвүүдийн үйл ажиллагааг ЕХ-ны төсвөөс, тухайлбал Европын гуравдагч орны иргэдийг нэгтгэх сангаас (2009 – 2015) санхүүжүүлсэн мөн Орогнол, Цагаачлал, интеграцийн сангаас (2015-2020).

Хэнд зориулсан:
Хуулийн дагуу удаан хугацаагаар оршин суудаг гадаадын иргэд, олон улсын хамгаалалтад хамрагдсан хүмүүс (орогнол хүсэгчид ба туслах хамгаалалтад хамрагдсан хүмүүст).

Үйлчилгээ:
Доорх дурдсан бүх  үйлчилгээнүүд гадаадын иргэдийн интеграцчлалыг дэмжих төвд үнэ төлбөргүй,
интеграцийн төвийн үйлчилгээ ба цагийн хувиарийг интернетээс харах боломжтой,
ЦПИЦ үйлчилгээ нь өөрийн хамаарагдах хот аймгаар нь хязгаарлахгүй, Чех улсын ямарч аймгийн интеграцийн төвд үйлчлүүлж болно, жишээлбэл Төв чех аймгийн интеграцийн төвд байдаг хотуудад бас үйлчлүүлж болно.

Үйлчилгээний төрөл:
– Нийгмийн зөвлөгөө
– Хуулийн зөвлөгөө
– Нийгэм – сэтгэл зүйн зөвлөгөө
– Чех хэлний сургалт
– Орчуулагчын үйлчилгээ
– Нийгэм соёлын сургалт
– Интернетийн үйлчилгээ ба номын сан
– Олон нийтийн ажилчид
–Боловсрол, соёл, нийгмийн үйл ажиллагаа

Зохицуулах үйл ажиллагаа:
– Платформын тогтмол уулзалтуудыг хийх
– Холбогдох бүх түнш байгууллагууд, ялангуяа орон нутгийн засаг захиргаа, ажил олгогч нартай хамтран ажиллах, хөдөлмөрийн шилжих хөдөлгөөний нөлөөллийг шийдвэрлэхэд оролцох
– Бүс нутгийн зорилтот бүлгийг хянах

Украины хямралын хүрээнд Гадаадын иргэдийн интеграцчилалын төв (ГИИТ)ийн үүрэг:

2022.2.24-нд Орос  улс Украин луу түрэмгийлэн довтолж эхэлснээс хойш ГИИТ-ийн ажилтнууд муж бүрт буй Украинд туслах мужийн төв (УТМЖ)-д шууд туслах, ГИИТ дээр үйлчилгээ үзүүлэх, орчуулагч байлцуулах, тухайн цаг үеийн байдлын талаар олон нийтэд мэдээлэл өгөх зэргээр ажилладаг билээ.

Үйлчилгээ үзүүлж буй хугацаандаа зөвлөгөө өгөх, түр зуурын оршин суух зөвшөөрлийг сунгахад дэмжлэг үзүүлэх, орон нутагт ажиллах, уг төвөөр үйлчлүүлэгсэд оршин суугаа хот суурин газруудтай хамтран эмзэг бүлгийнхэнтэй ажиллах зэрэгт анхаарлаа төвлөрүүүлж байна.

УТМТ-тэй ГИИТ-ийн хамтран гүйцэтгэх ажил:

Чех улсын Дотоод яамны Дүрвэгсдийн асуудлыг шийдэх албаны хариуцдаг Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих төвүүд (ГИИТ) Украин улсад дайн эхэлсэн үеэс хойш Украинд туслах мужийн төв (УТМТ) -үүдтэй нягт холбоотой ажиллаж идэвхтэй тусалж дэмжиж ирлээ. Бидний эн тэргүүний зорилго бол Украинаас ирсэн дүрвэгсэд хэрвээ Чехэд холбогдох туслах хүмүүс байхгүй бол (байр, ажил, найз нөхөд олоход туслах) манай төв эдгээр үйлчилгээг үзүүлдэг. Энэ хугацаанд бид Дотоод яамны Дүрвэгсдийн асуудлыг зохицуулах албаны харьяа дотуур байрнуудад 5000 орчим хүн, түүнээс гадуур сайн дурынхны, сайхан сэтгэлтнүүдийн зүгээс гаргаж буй улсын болон хувийн хэвшлийнхний бусад байранд 3500 орчим хүнийг байрлуулан зохих туслалцааг үзүүлж ирлээ. Эдгээр нь дүрвэгсдийг байрлуулах хүсэлтээ имэйлээр бидэнд ирүүлдэг юм (ubytovaniukrajina@suz.cz).

Түүнээс гадна, ГИИТ-ийн ажилтнууд УИМТ дээр хамтран ажиллах явцдаа шинээр ирж буй дүрвэгсдэд, ялангуяа эмзэг бүлэгт хамрагдах хүмүүст үндсэн мэдээлэл өгч,  орчуулагчаар тусалж, зохих туслалцааг үзүүлж ирлээ. 2022 онд манай төв Украинаас ирсэн 133 мянган хүнд тодорхой туслалцаа үзүүлэв.

Дасан зохицох интеграцчилах сургалт

2021 оны 1-рсарын 1-ээс ГУРАВДУГААР ОРНЫ ГАДААДЫН ИРГЭДИЙН ШИНЭ ҮҮРЭГ:

Дасан зохицох-интеграцчилах сургалт „Чех Улсад тавтай морилно уу“

2021 оны 1-р сарын 1-ээс хойш БНЧУ-д урт хугацаагаар буюу байнгын оршин суух зөвшөөрөл олгосон гуравдагч орноос ирсэн гадаадын иргэн бүр оршин суух зөвшөөрлийн үнэмлэх хүлээн  авсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд дасан зохицох- интеграцчилах сургалтад суралцах үүрэгтэй. Дотоод хэргийн яамны портал дээр энэ үүрэгт хамаарах гадаадын иргэдийн бүлгүүдийн жагсаалт, үүнд үл хамаарах зүйлүүдийг тусгасан байгаа.

Дасан зохицох- интеграцчилах  сургалт гэж юу вэ?

Дасан зохицох-интеграцчилах сургалт нь гадаадын иргэд БНЧУ-ын  нийгэмд чиг баримжаагаа бүрдүүлэх, анхан шатны мэдээлэл олж авах, БНЧУ-ын нийгмийн үндсэн үнэт зүйлс, түүний соёлтой танилцах, эрх, үүргээ мэдэх боломжийг олгоно. Сургалтуудын гол сэдэв нь гадаадын иргэн байхын тулд өдөр тутмын амьдралдаа тулгарч болох ерөнхий асуудлууд (оршин суух шаардлага, ажил эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, орон сууц гэх мэт) юм. Гол нь Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих төв (интеграцчилалын төв) ба ашгийн бус байгууллагууд болох гадаадынханд үнэгүй зөвлөгөө өгөх, хэлний дамжаа, бусад үйлчилгээ эрхэлдэг байгууллага, байгууллагуудын талаар танд мэдээлэл өгөх болно. Эдгээр төв, байгууллагууд нь ирээдүйд янз бүрийн асуудлыг шийдвэрлэхэд туслах болно.

Сургалтыг хэн зохион байгуулах, хаана явагдах вэ?

Сургалтуудыг зөвхөн Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих төв удирдах бөгөөд үүнд нийт 18 төв байдаг бөгөөд тэдгээрийн аль дамжаанд хамрагдах нь зөвхөн танаас хамаарна. Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих төв нь 1999 оны 326-дугаар, §155а дугаар хэсгийн дагуу байгуулагдсан Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих төвөөс шууд зохион байгуулахгүй, эсвэл удирдан зохион байгуулахгүй, нэмэлт өөрчлөлт оруулсан бол үүрэг гэж хүлээн зөвшөөрөхгүй.

Та сургалтаа шууд интеграцчилалын төвүүдийн байранд (олон нийтийн сургалт гэж нэрлэдэг) бөглөж болно, эсвэл үүнийг ажил олгогч тань төвүүдийн аль нэгтэй хамтран зохион байгуулж болно (олон нийтийн бус сургалт гэж нэрлэдэг).Хоёр тохиолдолд хоёуланд нь сургалтын хэлбэр ижил байна.

Үүнийг ямар хэл дээр хэн явуулдаг вэ?

Дөрвөн цаг үргэлжлэх уг сургалтыг мэргэшсэн, мэргэжлийн багш Чех хэл дээр удирдан явуулдаг. Дараа нь агуулгыг чадварлаг орчуулагч Англи, Орос, Украин, Испани, Франц, Серби, Монгол, Араб, Вьетнам хэлээр орчуулна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг манай вэбсайтаас эндээс авах боломжтой (ODKAZ NA ROZKLIKNUTÍ –  záložka v části AKTIVITY PRO KLIENTY) (ҮНДСЭН ХОЛБООТОЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ- ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭСЭГ)

Мэргэжлийн дадлага

Бүсийн төв тус бүрийн даргатай нь тохиролцсны дараа мэргэжлийн оюутнуудыг дадлага хийлгэх боломжтой.

Formulář smlouvy ke stažení.

Ажил мэргэжлийн дэвшил

Тухайн мэдээллийг энэ цахим хуудаснаас олж болно:

Údaje k fakturaci

Албан хаяг:

Správa uprchlických zařízení Ministerstva vnitra

Хаяг:

Lhotecká 559/7
143 01 Praha 12

Шуудангийн ба нэхэмжлэхийг илгээх хаяг:

P.O.Box 110
143 00 Praha 4

IČO: 60498021
DIČ: CZ60498021

Дансны дугаар:

Banka: ČNB Praha 1
ČÚ: 52626-881/0710